ДАВУУ ЭРХИЙН ХУВЬЦАА
Ачит Ихт ХХК болон Эрдэнэт Үйлдвэрийн ажилчдад зориулан гаргасан Жилийн 30% хүүтэй давуу эрхийн хувьцаа.
Мөрөөдөл биелэх Мөсөн өргөө
Бидний нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн нэг том хөрөнгө оруулалтын ажил нь хүүхэд залуусын мөрөөдөл болсон жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой "Мөсөн өргөө" спорт цогцолбор юм.
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Шинэ
Уул уурхай, ашигт малтмалын салбарын эмэгтэйчүүдийн холбоо, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо хамтран эрдэс баялгийн салбарт өөр өөрсдийн ажил мэргэжил, дадлага туршлагаараа олонд хүндлэгдсэн шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээг 2023 оны 3-р сарын 24-ний өдөр Блю Скай зочид буудалд зохион байгуулав.
“Ачит-Ихт” компанийн катодын зэсийн үйлдвэрийн Химийн лабораторийн эрхлэгч Ж.Эрдэнэчимэг нь ТОП-3 “Шилдэг эмэгтэй инженер, техникийн мэргэжилтэн”-ий нэгээр шалгарлаа.
“Ачит-Ихт” ХХК нь 2021 онд уул уурхайн салбарын “Жендерийн мэдрэмжтэй хамт олон”-оор шалгарч байсан юм. Энэ жил уг шагналыг Оюу толгой ХХК-ийн хамт олон гардан авч, жендерийн олон талт ялгаатай байдлыг дэмжигч, манлайлагч байгууллага болов.
Цааш үзэх
Шинэ
Шинэ

КАТОДЫН ЗЭС ХАВТАН
Анодын уусмалыг ашиглан Электролитын аргаар зэсийг тунадас үүсгэн, цэвэршүүлэх аргаар гарган авсан хавтгай, зэсийн гадаргуу нь механик бохирдолгүй, гэмтэл хугаралгүй, Монгол улсын MNS 4501:1997 стандарт, Лондонгийн Металл биржийн BS EN 1978:1998 Copper Cathodes стандартуудыг хангасан бүтээгдэхүүнийг хэлнэ.
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД
Бидний нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн нэг том хөрөнгө оруулалтын ажил нь хүүхэд залуучуудын мөрөөдөл болсон жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой “Мөсөн өргөө” спорт цогцолбор юм.
Дэлгэрэнгүй
Бидний нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн анхны ажил нь баялаг бүтээгч Ажилтандаа болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ -ын Ажилтанд зориулан гаргасан Давуу эрхийн хувьцаа юм.
Дэлгэрэнгүй
Эрдэнэт хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүүхэд залуусыг амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчныг бий болгох зорилгоор бид өөрсдийн нэрэмжит “Цэцэрлэгт хүрээлэн”-г 5 га талбайд байгуулах төслийг санаачлан, 2020 оноос Орхон аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж байна.
Дэлгэрэнгүй
Бид “Үүсмэл ордыг ашиглах бодлогын хэрэгжилт, туршлага, чиг хандлага” сэдвээр анх удаа 2019 онд Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг санаачлан, салбарын яам, агентлаг, эрдэмтэн болон судлаач, мэргэжилтэн, үйлдвэрийн туршлагатай инженер, ажилтныг оролцуулан онол, практикийн олон илтгэлийг өндөр түвшинд хэлэлцүүлэн, амжилттай зохион байгуулсан.
Дэлгэрэнгүй
Би катодын зэсийн үйлдвэрийн хэвий, тасралтгүй үйл ажиллагааг хангахдаа чанартай бараа материал, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг бизнесийн ёс зүйтэй, ашиг сонирхлыг зөрчилгүй, нээлттэй, ил тод зохион байгуулж, өрсөлдөхүйц үнээр нийлүүлэх боломжийг бизнес эрхлэгчдэд тэгш олгоно.
Дэлгэрэнгүй
Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг дэмжин 110 сая төгрөгийг Улсын болон Орхон аймгийн Онцгой комисст хандивласан.
Дэлгэрэнгүй