НӨХӨН СЭРГЭЭЛТ
Бид байгаль орчны эрсдэлийн үнэлгээ, аудит хийлгэж, сөрөг нөлөөллийг багасгах, байгалийн гэнэтийн аюул, ослоос урьдчилан сэргийлэх, байгууламжийн бүрэн байдлыг хангах, нөөц болон эрчим хүчийг үр ашигтай зарцуулах, агаарын бохирдлыг багасгах, усны нөөцийг хамгаалах, хаалтын ба нөхөн сэргээлтийн ажлыг Байгаль орчны менежментийн төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн ундны эх үүсвэр Хөөврийн булаг болон Далиу булгийн эхийг сэргээн, тохижуулж, усны нөөцийг хамгаалан, усны чанарт тогтмол шинжилгээ, мониторинг хийж, хянан ажиллаж байна.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын эвдэрч элэгдсэн 2.7 га талбайд байгалийн нөхөн сэргээлтийг хийж сэргээсэн болон үйлдвэрийн орчин, Сархиа ууланд 8 төрлийн модыг 3.1 га талбайд тарьж, ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлээд байна.
Байгаль экологийн тэнцвэрийг хангагч тарвагыг нутагшуулан, үржүүлж тоо толгойг нь 17 болгож өсгөсөн.