card

Бид компанийн үйл ажиллагааны эрсдэлүүдийг тогтмол хяналтандаа байлгаж, үндсэн болон гэрээт ажилтан, зочид, орон нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангаж, байгаль орчны сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгахад чиглэн  үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж

 “АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА-АМЖИЛТЫН ҮНДЭС”

уриаг  нийгмийн хариуцлагын гол шалгуур болгон хэрэгжүүлнэ

 Бид энэхүү бодлогыг хэрэгжүүлэхийн тулд:

  • Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн нийцлийг хангаж Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай болон Байгаль орчны тухай холбогдох хууль, тогтоомж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо-шаардлага MNS ISO 45001:2018, Байгаль орчны менежментийн тогтолцооны шаардлага ISO 14001:2015, Эрсдэлийн менежментийн ISO 31000:2018, Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартуудад үйл ажиллагааг нийцүүлэн, нэгдмэл байдлыг хангаж, ХЭМАББО-ны хэмжигдэхүйц зорилго, зорилтуудыг дэвшүүлэн гүйцэтгэлийг тогтмол хянаж, үр дүнг байнга сайжруулж ажиллана.
  • Бид бүх түвшинд “МАНЛАЙЛАЛ”-ыг эрхэмлэн биечлэн харуулж, ажилтны оролцоог хангаж ажиллана.
  • Бид үйл ажиллагаанаас үүсэж болох эрсдэл, байгаль орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй асуудлыг тодорхойлж, үнэлж, инновацийг дэмжин, урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн тэргүүнд тавьж ажиллана.
  •  Бид аюулыг илрүүлж, мэдээлэхдээ ХАРИУЦЛАГАТАЙ, ҮЛ БУРУУТГАХ ЗАРЧИМ”-ыг баримталж, илэрсэн аюул, байгаль орчны асуудал, гарсан аюултай тохиолдлыг мэдээлэх үед “ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨЛӨЛ ҮЗҮҮЛЭХ- АЮУЛТАЙ ҮЙЛДЭЛ” хийж байгааг харвал  ажлыг нь зогсоох эрхийг ажилтан бүр эдлэнэ.
  • “ЗӨВ СУРЦГААЯ” сургалтыг байнга явуулж, ажилтан бүрт “АЮУЛГҮЙ, БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨЛӨЛГҮЙ АЖИЛЛАХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР, ХАНДЛАГА”-г  төлөвшүүлнэ.
  • Бид сонирхогч талуудын сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгаж тэдний хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлнэ.
  • Бид “ОСЛЫГ ТЭГЛЭЕ” зорилгын хүрээнд “ТӨЛӨВЛӨ-ХИЙ-ШАЛГА-САЙЖРУУЛ” зарчмыг баримталж “ХЭМАББО-ны СОЁЛ”-ыг түгээн дэлгэрүүлж, “ОСОЛГҮЙ ҮЙЛДВЭРЛЭЛ”-д хүрнэ.

НӨХӨН СЭРГЭЭЛТ

БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТ, МОНИТОРИНГ

Бид байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг мэргэжлийн байгууллагаар 5 жил тутам баталгаажуулж, “бага эрсдэл”-тэй гэж дүгнэгдэж ирлээ. Мөн Орхон аймгийн “Байгалийн нөөц баялгийн ашиглалт, нөхөн сэргээлтэд үнэлгээ, дүгнэлт гаргах” ажлын хэсгийн дүгнэлтээр Байгаль орчны менежментийн төлөвлөгөө (БОМТ) нь гүйцэтгэлийн “зорилтоо ханган ажилласан” гэж үнэлэгддэг.

ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ

Бид хариуцлагатай уул уурхайг дэмжин үйлдвэрлэлийн явцад үүссэн хог хаягдлыг ангилах, устгах чиглэлээр тусгай зөвшөөрөл бүхий “Цэцүүх трейд” ХХК, “Ногоон ариусгал” ХХК болон “Монпити ойл” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан хог хаягдлын менежмент, зэрэг олон талт ажиллагааг хэрэгжүүлж байна.


 ГАДААД БОЛО ДОТООД ХЯНАЛТ МОНИТОРИНГ