Химийн лаборатори
ЗОРИЛГО
Өөрийн үйлдвэрийн технологийн шат дамжлагаас ирсэн уусмалын дээжүүдэд үндэсний батлагдсан стандарт арга аргачлалын дагуу чанарын өндөр түвшинд хийж, хэрэглэгчдийг үнэн зөв шинжилгээний үр дүнгээр хангахад оршино.
ЭРХЭМЛЭХ ЗАРЧИМ
- Хуулийг дээдэлж, дүрэм журмыг чанд мөрдөх
- Шударга ёсыг эрхэмлэж, компанийн ажилтны ёс зүйн дүрмийг баримтлах
- Чанарыг эрхэмлэх
- Эрх тэгш, ил тод байдлыг эрхэмлэх
УР ЧАДВАР
2017.12.25-нд Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн төвөөр итгэмжлэгдэн, итгэмжлэлийн хүрээний дагуу технологийн горимын усан уусмалд Cu, Fe, Co, Mn, Pb зэрэг элементүүдийн агуулгыг тодорхойлж байсан бол 2024 оны байдлаар итгэмжлэлийн хүрээгээ өргөтгөж технологийн усан уусмалын шинжилгээнээс гадна гүний усан дахь Са, нийт хатуулаг, Mg, pH, хуурай үлдэгдэл, исэлдэн ангижрах потенциал, технологийн горимын органик уусмал дахь Cu, Fe, хандлагчийн чанарын шинжилгээ зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлж байна.
Манай лаборатори нь орчин үеийн тоног төхөөрөмж, өндөр ур чадвартай, мэргэжилтэй ажилтнуудаар хангагдсан. Үндэсний лабораторуудын дундах ур чадварыг үнэлэх хөтөлбөрт жил бүр тогтмол амжилттай хамрагдаж үнэлүүлж байна.
ГАВЬЯА ШАГНАЛ
Химийн лаборатори нь 2017 оноос хойш Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлагын хүрээнд 4 удаагийн үнэлгээ хийлгэж MNS ISO/IEC 17025:2018 стандартын гэрчилгээний хүчинтэй хугацааг 2028 оны 6 сарын 18 хүртэл сунгуулав.