СУРГАЛТ, БОЛОВСРОЛ
Бид “Үүсмэл ордыг ашиглах бодлогын хэрэгжилт, туршлага, чиг хандлага” сэдвээр анх удаа 2019 онд Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг санаачлан, салбарын яам, агентлаг, эрдэмтэн болон судлаач, мэргэжилтэн, үйлдвэрийн туршлагатай инженер, ажилтныг оролцуулан онол, практикийн олон илтгэлийг өндөр түвшинд хэлэлцүүлэн, амжилттай зохион байгуулсан.
Бидний ивээн тэтгэсэн Орхон аймгийн сурагч С.Сувданчимэг нь Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулсан Олон улсын химийн олимпиадаас Хүрэл медаль хүртсэн. Орхон аймагт 2018 онд зохион байгуулагдсан Улсын Химийн XXIX олимпиадыг ивээн тэтгэсэн бөгөөд сурагч С.Сувданчимэг Алтан медаль хүртсэн.
Монгол–Германы АМТИС-тай 2017 оноос оюутан дадлагажуулах, судалгаа, шинжилгээ, мэргэжилтэнтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа ТС болон ШУТИС-ийн оюутнуудыг 2015 оноос тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд дэмжин, ажлын байраар ханган ажиллаж байна.
Орхон аймгийн Ерөнхий боловсролын 2 сургуульд химийн иж бүрэн кабинет байгуулж өгсөн. 2021 онд ЕБ-ын 20-р сургуульд химийн иж бүрэн кабинет байгуулж байна.