card

МӨСӨН ӨРГӨӨ

         Бидний нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн нэг том хөрөнгө оруулалтын ажил нь хүүхэд залуусын мөрөөдөл болсон жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой "Мөсөн өргөө" спорт цогцолбор юм.“Мөсөн өргөө” спорт цогцолбор нь залуу үеийг эрүүл чийрэг, бие бялдартай, өв тэгш хөгжилтэй болгон төлөвшүүлэх үйлсэд оруулсан хариуцлагын хөрөнгө оруулалт юм. Энэхүү “Мөсөн өргөө” спорт цогцолбор ашиглалтад орсноор Олон Улсын олимпын стандартад нийцсэн, 2600-3600 хүний суудалтай, улирал харгалзахгүй, хоккей, уран гулгалт, шорт трейкийн уралдаан тэмцээн болон багийн, ганцаарчилсан заалны тэмцээн уралдаан, мөн соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой Монголын анхны цогцолбор ордон боллоо. Цогцолбор ордны бүтээн байгуулалтын үйл ажиллагааг 2019 оны 4-р сард эхлэхдээ үндэсний томоохон компанийг урьж хамтран ажилласнаар мөрөөдөл бодит биелэл болж “Мөсөн өргөө” ордон амжилттай дууслаа.

25.7 тэрбум төгрөг