card

ДАВУУ ЭРХИЙН ХУВЬЦАА

Бидний нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн анхны ажил нь баялаг бүтээгч Ажилтандаа болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ -ын Ажилтанд зориулан гаргасан Давуу эрхийн хувьцаа юм. Энэхүү давуу эрхийн хувьцаа нь жилийн 30%-ийн ногдол ашигтай, 3 жилийн хугацаатай гарсан бөгөөд хувьцааны ногдол ашиг нь банкны хугацаатай хадгаламжийн хүүнээс 4 дахин их юм. Монгол Улсад анх удаа баялаг бүтээгч Ажилтан үйлдвэрийнхээ үр шимийг хүртэх боломжийг энэхүү Давуу эрхийн хувьцаагаар олгож 2021 оны эхний хагас жилийн байдлаар 11 дэх удаагийн хувьцааны ногдол ашгаа хуваарилаад байна.