ОРХОН АЙМГИЙН 20 ДУГААР СУРГУУЛИЙН ХИМИЙН ТАНХИМЫГ ИЖ БҮРЭН ТОХИЖУУЛЛАА.

ОРХОН АЙМГИЙН 20 ДУГААР СУРГУУЛИЙН ХИМИЙН ТАНХИМЫГ ИЖ БҮРЭН ТОХИЖУУЛЛАА

"Ачит-Ихт" ХХК нь Боловсролын чиглэлээр хэрэгжүүлдэг Нийгмийн хариуцлагын төслийнхөө хүрээнд Орхон аймгийн Ерөнхий боловсролын 20-р сургуульд Химийн иж бүрэн кабинетыг тохижуулан, хүлээлгэн өглөө. Энэ нь Ерөнхий боловсролын сургуулиудад байгуулж буй 3 дахь химийн танхим болж байгаа юм.

Химийн танхимыг хүлээлгэн өгөх ёслолд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, 20 дугаар сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, “Ачит Ихт” компанийн орлогч захирал Д.Номин, үйлдвэрийн захирал И.Батболд болон бусад удирдлагууд, сургуулийн удирдлага, багш, сурагчдын төлөөлөл оролцлоо.

Д.Очирсүрэн захиралтай 20 дугаар сургуулийн хамт олон, багш сурагчдын зүгээс “Ачит ИХТ”-ийн ах, эгч нартаа баярласнаа илэрхийлж, төрийн соёрхолт, ардын уран зохиолч, хөдөлмөрийн баатар, Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг худам монгол бичгээр буулгасан бүтээлээ бэлэглэв.