Ачит-Ихт ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд үндсэн санхүүжүүлэгчээр оролцсон “Мөсөн өргөө” өргөө төсөл нь Канад, Австрийн мэргэжилтнүүд зөвлөж, монгол залуус бүтээн байгуулалтад оролцсоны үр дүнд хоёр жил гаруйхны хугацаанд үргэлжилсэн бүтээн байгуулалт дуусч, 2021 оны 10 дугаар сарын 29-нд нээлтээ хийлээ.
Энэхүү төсөл нь үндэсний 95 аж ахуйн нэгжийн оролцоо, 1600 гаруй мэргэжилтний ур ухаанаар, олон улсын стандартын дагуу барьж босгосон бөгөөд 2600 үзэгчийн суудалтай, жилийн дөрвөн улирлын турш ашиглах боломжтой гэдгээрээ онцлог юм.
"Мөсөн өргөө" цогцолбор нь мөсөө хайлуулахгүйгээр дулаанаа хадгалдаг шалаар солиод сагс, волейбол, гимнастик, бөхийн барилдаан зэрэг спортын олон төрлийн тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах боломжтой төдийгүй, дуу авиа, гэрэлтүүлгийн орчин цагийн шаардлагад нийцсэн иж бүрэн төхөөрөмжөөр тоноглогдсон зэрэг давуу тал олонтой.
Бидний нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн энэхүү Мөсөн өргөө нь Өвлийн спортын хөгжлийг хурдасган тив, дэлхий, олимпод нэрээ дуурсгах тамирчид олноор төрөн гарах болтугай.