Лондоны металлын биржийн гишүүн, Монголын үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд үйлдвэрлэлийнхээ үр шимийг компанийн ажилтнууддаа болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдад хүртээж, орлогын нэмэлт эх үүсвэртэй болгох зорилгоор жилийн 30 хувийн баталгаат хүүтэй “Давуу эрхийн хувьцаа”-г гаргаж, улирал бүр ногдол ашиг тарааж эхэлсэн нь Монголд анх удаа хэрэгжүүлсэн ажлуудын нэг юм. Цар тахлын улмаас улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед “Ачит-Ихт” ХХК гурав дахь жилийн эхний буюу ес дэх улирлын ээлжит ногдол ашгаа хугацаанд нь өнөөдрөөс хуваарилж эхэллээ.
“Ачит Ихт” ХХК нь улс, орон нутгийн төсөвт нийт 199 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг цагт тухайд нь тогтмол төлж, аливаа зөрчилгүй ажиллаж ирсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас тодруулдаг “ТОП-100 Аж ахуйн нэгж”-ээр дөрөв дэх жилдээ шалгарсан юм.