УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан 5 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны холбогдох албаны хүмүүс “Ачит-Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрт ажиллалаа. Лондоны металлын биржийн гишүүн тус компани нь А зэрэглэлийн 99.999 хувийн цэвэр катодын зэсийг хэрхэн үйлдвэрлэж байгаа технологийг сонирхон, үйлдвэрийн дамжлага цехүүдийн үйл ажиллагаа болон балансын бус хүдрийн 2-р овоолгыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгааг үзэж танилцсан байна.