Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Кэтрин Э.Ивкоф “Ачит-Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрт айлчиллаа.

Эрдэнэт үйлдвэрийн технологид таарахгүй, балансын бус хүдрийн 2-р овоолгыг хэрхэн эдийн засгийн эргэлтэнд оруулж, Лондоны металлын биржийн А зэрэглэлийн 99.999 хувийн цэвэр катодын зэс үйлдвэрлэж буй процесстой танилцсан байна