Манай компани 2018 онд 10,000 тонн зэс үйлдвэрлэх зорилт тавьж, төлөвлөгөөгөөамжилттай биелүүлэн ажиллалаа. Мөн 2018 онд нийт улс, орон нутгийн төсөвт 43,8 тэрбум төгрөг төлснөөс:
- Аж ахуйн орлогын албан татварт – 34,4 тэрбум төгрөг
- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт – 4,8 тэрбум
- Нэмэгдсэн өртөгийн албан татварт – 513,4 сая төгрөг
- Хувь хүний орлогын албан татварт 1 тэрбум төгрөг
- Гаалийн албан татвар – 102,7 сая төгрөг
- Үл хөдлөх эд хөрөнгийн татвар – 372,8 сая төгрөг
- Авто тээврийн өөрөө явагч хэрэгслэлийн албан татвар, агаарын бохирдлын татвар -2,6 сая төгрөг
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрны төлбөр -11,1 сая төгрөг
- Нийгмийн даатгалын шимтгэл -2,1 тэрбум төгрөгийн татвар,шимтгэл болон төлбөрийг тус тус төлсөн байна.
Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу ашиглалтын төлбөр 2018 онд -3,4 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д төлж гэрээний үүргээ биелүүллээ.
“Ачит Ихт” ХХК-аас 2018 онд Нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн томоохон ажлуудаас дурдвал:
- Далиу булгийн эхийг хамгаалж сэргээх ажлыг хийн аймгийн Байгаль орчны газарт хүлээлгэн өглөө.
- Жил бүр мод тарих өдөрлөгийн хүрээнд Орхон аймгийн Сархиад уул болон Баянцагаан багийн нутаг дэвсгэрт 440 ширхэг мод тарив.
- 2018 онд Орхон аймагт зохион байгуулагдсан Улсын Химийн 29-р Олимпиадын ерөнхийн ивээн тэтгэгчээр оролцов.
- Ачит Зэс ХК-аар дамжуулан “Ачит Ихт” ХХК-ийн хувьцааг өөрийн болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад санал болгон эзэмшүүллээ.Мөн компанид ажиллаж байгаа үндсэн ажилтнууддаа Давуу эрхийн хувьцаагаар шагнаж урамшуулсан.