“Эх дэлхийгээ хайрлая” уриатай Ачит Ихт компанийн мод тарих Намрын өдөрлөг боллоо. Үйлдвэрийн ажилтнууд 2 байршилд 300 шинэс, 1144 бургас нийт 1444 ширхэг мод тарьж, хамт олноороо багуудад хуваагдан, өрсөлдөөнтэй, хөгжилтэй, эрч хүчтэй нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд "Ачит-Ихт" компани нь арван жилийн хугацаанд 3 сая мод тарихаар төлөвлөж, өнгөрсөн жил “Далайн хошууны шинэс” мод үржүүлгийн газар байгуулсан билээ.