Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран жил бүр уламжлал болгон тодруулдаг Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг өргөмжлөх арга хэмжээ болж үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” ХХК нь 6 дахь удаагаа уг шагналыг хүртлээ.
“Ачит-Ихт” ХХК нь байгуулагдсан цагаасаа хойш Монгол улсын болон олон улсын хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай уул уурхайг дэмжин үйлдвэрлэл эрхлэхдээ орон нутагт ажлын байрыг бий болгох замаар нийгэм, эдийн засаг, иргэдийн амьжиргаанд бодитой хувь нэмрээ оруулсаар ирсэн. Нийгмийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу татвар, хураамжийг хуулийн хугацаанд нь шударгаар төлж, үйлдвэр ашиглалтад орсноос хойш улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлтэд нийт 258 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна.