“Ачит Ихт” ХХК-ийн Цахилгаан, засвар, механикийн цехийн жолооч, олон улсын хэмжээний мастер Б.Бямбасүрэн Турк улсад 2021 онд болсон Ази тивийн аварга шалгаруулах Поуэрлифтингийн тэмцээний Хэрэглэлтэй хэвтээ шахах -105 килограммын жинд 302.5 килограммыг өргөж алтан медаль авч, нийлбэр дүнгээр жиндээ мөнгөн медаль хүртсэн байна.
Тэрбээр 2012 оноос поуэрлифтингийн спортоор хойш хичээллэж, улсын аваргын тэмцээнээс 2017 онд хүрэл медаль, 2018, 2020 онд мөнгөн медаль, 2019, 2021 онд азийн аваргын тэмцээнээс 1 алт, 7 мөнгөн медалийг тус тус хүртсэн амжилт гаргасан. 2019 онд олон улсын хэмжээний мастерийн болзлыг хангажээ.