МЕНЕЖМЕНТИЙН НЭГДСЭН ТОГТОЛЦООНЫ БОДЛОГО
Компанийн нэгдсэн менежментийн тогтолцооны бодлого нь үйл ажиллагааны хувьд нээлттэй, үндсэн болон гэрээт ажилтан, оролцогчтой эрх үүргийн хүрээнд зохистой харилцах, хөдөлмөрлөх нөхцөл, ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, дэвшилтэт техник, технологиор олон улсын чанарын шаардлага хангасан катодын зэс үйлдвэрлэхэд чиглэнэ.
Дээрх зорилгод хүрэхийн тулд компанийн менежментийн нэгдсэн тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх, тогтмол сайжруулж, хянаж ажиллана. Үүний тулд:
Байгаль орчин
- Байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс зайлсхийх, урьдчилан сэргийлэх, бууруулах, нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөөс байгаль орчинд үзүүлж нөлөөллийг багасгах зорилгоор ойжуулах, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх
- Үйлдвэрлэлийн хаалтын нөхөн сэргээлтийн төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд тулгуурлан боловсруулж үе шаттайгаар хэрэгжилтийг хангах
- Эрчим хүчний тоноглолын тасралтгүй, найдвартай, хэмнэлттэй ажиллагаа, экологийн эерэг үзүүлэлтийг хиймэл оюун ухаанаар хянадаг болох
- Эрчим хүчний дутагдлыг дэмжин, сэргээгдэх эрчим хүчний байгууламжийг бий болгох, үйлдвэрлэлд ашиглах
- Ус болон байгалийн нөөцийг үр ашигтай бүрэн дүүрэн, хэрэглэсэн усыг дахин ашиглах
Нийгэм
- Нийт оролцогч талуудтай эрх үүргийн хүрээнд зохистой харилцах
- Нийгмийн хариуцлагын хүрээнд Боловсрол, хүүхэд залуусын сурах орчныг сайжруулах, сургалтын тэтгэлэг олгох, ажилтны сургаж хөгжүүлэх, бие бялдрыг өв тэгш хөгжлийн чиглэлээр Мөсөн өргөөний үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах
- Монгол Улсын хууль, тогтоомж, үндэсний болон олон улсын стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан ажлын байрыг бүрдүүлэх.
- Нийт ажилтан, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болох болзошгүй эрсдэлийг тогтмол хянаж, хариу арга хэмжээ авч ажиллах
- Үндсэн болон гэрээт нийт ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохистой дадал, хандлага төлөвшүүлэх, аюулгүй байдал, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх болзошгүй эрсдэлтэй үйл ажиллагааг таслан зогсоох, хариу арга хэмжээ авахад сургах, дадлагажуулах төдийгүй аливаа эрсдэл тохиолдох үед үл буруутгах зарчим баримтлан тогтолцоогоо сайжруулж ажиллах
Засаглал
- Катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрлэлийн үе шатанд чанарыг эрхэмлэж, эрсдэл болон боломжийг тодорхойлж хариу арга хэмжээг судалгаанд түшиглэн тогтмол авч, сайжруулах
- Үйлдвэрийн инженерийн дэд бүтцийн шугам сүлжээ, зам, барилга байгууламжийн ашиглалт, засвар, угсралтын үйл ажиллагааг барилгын норм, стандарт, техникийн арга аргачлалаар шинэ технологи ашиглан гүйцэтгэж, хяналт мониторинг тогтмол хэрэгжүүлэх
- Дотоод хяналт болон хөндлөнгийн аудит тогтмол хийж менежментийн тогтолцооны гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх, үл тохирол, үл нийцэл илэрвэл тухай бүрд нь засах, сайжруулах хариу арга хэмжээ авах
- Компанийн нэгдсэн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, сайжруулахад шаардлагатай хүний нөөцөөр хангах, бэлтгэх, сургах харилцааг дэмжих
- Судалгаа инновац болон орчин үеийн дэвшилтэт техник технологид тулгуурлан захиргаа, хангамж, санхүү, засвар үйлчилгээ цахилгааны үйл ажиллагааны хяналтад хиймэл оюун ухааныг үе шаттай нэвтрүүлэх
Энэхүү бодлого нь олон нийтэд нээлттэй байх бөгөөд бодлогыг “Ачит-Ихт” компани болон түүний гэрээт компаниуд мөрдөнө. Бодлогын хэрэгжилтийг компанийн Гүйцэтгэх захирал хариуцна.