"Ачит-Ихт" ХХК нь 2021-2022 онд ISO 14001:2015 стандартын дагуу үйл ажиллагаандаа Байгаль орчны удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж, 2022 онд Австрали улсад төвтэй TQCS International байгууллагын баталгаажуулалтын аудитад хамрагдаж тэнцлээ. Ингэснээр, олон улсын JAS-ANZ байгууллагын итгэмжлэлтэй, ISO 14001:2015 стандартын баталгаажуулалтын гэрчилгээг эзэмшиж, байгууллагынхаа нийгмийн хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг сонирхогч талууддаа уриалан манлайлах үүрэг амлалтаа биелүүлж байгаа юм. Бид Монгол Улсынхаа хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлж, олон улсын сайн туршлагын арга аргачлалуудыг нэвтрүүлэн, хүрээлэн буй орчиндоо ээлтэй үйл ажиллагаа явуулах эрхэм зорилгыг цаашид ч тогтвортой хэрэгжүүлэх болно.