Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл мэндийн төв, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн үндэсний хорооноос хамтран шалгаруулдаг Уул уурхайн салбарын “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2021”-д Тэргүүн байранд шалгарлаа.
"Ачит-Ихт" ХХК нь үйлдвэрлэлийн бүх үе шатанд аюулыг тодорхойлох, эрсдэл ба
боломжийг үнэлэх, дүн шинжилгээ хийж, хянан, эрсдэлийг удирдах чиглэлээр ажлаа зохион байгуулдаг ба хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн нөхцөлөөс шалтгаалах осол, гэмтэл, өвчлөлөөс сэргийлэх, ажлын байрны эрүүл, аюулгүй байдлыг үйл ажиллагаандаа эрхэмлэн ”Аюулгүй ажиллагаа- амжилтын үндэс” уриатай ажиллаж 2019 онд уг шагналыг авсан билээ.