ГАМШИГИЙН ҮЕИЙН ДАСГАЛ СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ.

"Ачит-Ихт" катодын зэсийн үйлдвэрийн хэмжээнд онцгой нөхцөл байдал үүссэн үед нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллах, үйлдвэрийн гэнэтийн ослын үед хариу үзүүлэх баг гамшгийн үед хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд сургаж дадлагажуулах зорилгоор Онцгой байдал үүссэн нөхцөлд хүний амь нас, эд хөрөнгийг аврах, нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх, гамшгийн голомтоос гаргах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах талаар сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд гамшгаас хамгаалах тухайн хууль, үйлдвэрийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангасан  бөгөөд үйлдвэрийн Дэд бүтцийн цех, хамгаалалтын алба, ГХОТБШ-ын гишүүд оролцлоо.