Түгээх

Аюулгүй ажиллагаа

Аюулгүй ажиллагаа

Аюулгүй ажиллагаа Амжилтын үндэс

Ачит-Ихт ХХК-ны бүх ажилчин албан хаагчид өөрсдийн ажлын байр, хамаарах багийн хүрээндээ гал, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллах үүрэгтэй. Тус компанийн удирдлагын бүх шатанд хөдөлмөр аюулгүй ажиллагааны үр дүнтэй хөтөлбөр, тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх замаар эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг тэргүүн зэрэгт чухалчлан үздэг соёлыг нийт үйлдвэрийн хэмжээнд бий болгохоор ажиллаж байна.

Ачит Ихт ХХК-ийн Эрүүл ахуй, хөдөлмөр, ажлын байрны аюулгүйн ажиллагааны 10 эрхэмлэх зүйл

  1. Эрүүл компанид эрүүл ажилчид хэрэгтэй

    Ажлын байрны аваарь осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх нь зөвхөн ажилчдын хөдөлмөрийн бүтээмж төдийгүй нийт компанийн ажлын амжилтад чухал ач холбогдолтой.

  2. Урьдчилан сэргийлэх ажлыг урьтал болгох

    Ажлын байранд аваарь осол гараагүй байгаа нь аюул эрсдэлгүй хэмээн тайвшрах үндэслэл огт биш бөгөөд бидний гол анхаарал осол гарсны дараа арга хэмжээ авах биш ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэх ёстой.

  3. Ээлжийн мастер, менежерүүд өөрсдөө хөдөлмөр аюулгүйн ажиллагааны манлайлагч байх ёстой

    Ээлжийн мастер, менежерүүдийн манлайлах оролцоо манай компанид эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг эрхэмлэх соёлыг буй болгоход хамгийн чухал юм.

  4. ХАБА компанийн ажилтан бүрийн үүрэг зорилт байх ёстой

    Эрүүл мэнд, хөдөлмөр аюулгүй ажиллагааны зорилт ажилчин бүрийн үүрэг байх ёстой. Компанийн удирдлагаас эхлээд бүх ажилчин албан хаагчийг татан оролцуулах нь амжилтын үндэс болно.

  5. Ажлын байрны эрүүл орчин нөхцөлийг хангах

    Ажил хөдөлмөр эрхлэх орчин нөхцөлийг эрүүл саруул байлгаж, байнга сайжруулж байх нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хамгийн үр дүнтэй аргын нэг байдаг.

  6. Хөдөлмөр аюулгүйн ажиллагааны сургалт, мэдээллийг чухалчлах

    Ажлын байрны осол аваарь, эрсдлийн талаарх байнгын системтэй мэдээлэл, сургалт аюул, эрсдэлгүй орчинг бий болгоход чухал тус дэмтэй.

  7. Ажилчид ээлж, баг, тасаг, цех дор дороо аюулгүй ажиллагааны талаарх мэдээлэл, хэлэлцүүлгийг хэвшил болгох

    Урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнд хүргэх нэг гол нөхцөл бол аюулгүй ажиллагааны дотоод мэдээллийн боловсронгуй тогтолцоо байдаг. Аюулгүйн ажиллагаатай холбоотой мэдээллийг нийт ажилчдын дунд үр дүнтэй түгээх, солилцох нь энэ чиглэлийн ажлын амжилтын үндэс болох юм.

  8. Осол аваарь гэмтэл бүрээс сургамж авах

    Үйлдвэр, ажлын байранд тохиолдсон бүх осол аваарь гэмтлийг дахин давтахгүй урьдчилан сэргийлэх зорилгоор тал талаас нь сайтар хэлэлцэн шүүж, дүн шинжилгээ хийж байх ёстой.

  9. Осол аваарь гарах эрсдлийг эх үүсвэр дээр нь арилгах

    Эрсдлээс хамгаалах иж бүрэн цогцолбор системтэй байх нь хувийн хөдөлмөр хамгааллын хэрэгслийг ашиглахаас хамаагүй илүү үр өгөөжтэй.

  10. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны чиглэлд гарах өөрчлөлт, хөгжил зүй тогтолтой зуузай холбох

    Эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тухай хууль, эрх зүйн орчинд гарч байгаа өөрчлөлтүүдийг ээлжийн мастерүүд, менежерүүд байнга судалж танилцан ажилдаа мөрдлөгө болгож байх ёстой.