Түгээх

Нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлага

Орон нутгийн хөгжил

“Ачит Ихт” катодын зэсийн үйлдвэрийн орон нутгийн хөгжилд шууд оруулж байгаа хувь нэмэр:

Орон нутагт 200 ажлын байр шинээр бий болсон
Бүтээн байгуулалтын явцад гааль, НӨАТ-т 3.8 тэрбум төгрөг төлсөн
20 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээг орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгж, хүвь хүнээс худалдан авсан

Хүрээлэн буй орчинд ээлтэй төсөл

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 30-аад жилд хуримтлагдсан балансын бус хүдрийн овоолгоос байгаль цаг уурын нөлөөллөөр гарч байгаа шимт уусмал хүрээлэн буй орчин болон тэнд ажиллаж амьдарч байгаа хүн ард, мал, амьтны эрүүл мэндэд хор хохирол учруулсаар ирсэн. Ачит Ихт компани энэ овоолгыг түшиглэн үйлдвэр байгуулснаар, овоолгоос гарч буй шимт уусмалыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, хүрээлэн буй орчин, хүн, малд учруулж байсан эрсдлийг багасгаж, овоолгоос буух үерээс хамгаалах, мөн хур, борооны усыг хуримтлуулан, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эргүүлэн ашиглахад нэмэлт хөрөнгө оруулалт хийх замаар асуудлыг шийдэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ нь зөвхөн хүрээлэн буй орчин, хүн малдаа ашигтай төдийгүй, Эрдэнэт үйлдвэрт ч, улс орны эдийн засагт ч ач холбогдолтой юм.